Харилцагчийн үйлчилгээний зөвлөх / оператор [Дархан хот]

Нийтлэгдсэн огноо 2025.09.22
💰
Цалин
1,800,000₮ - 4,000,000₮
Ажлын төрөл
Full-time
🧭
Ажиллах хэлбэр
Алсаас (Remote)
🏢
Хэлтэс
Борлуулалт
📍
Байршил
Дархан хот
Шаардлагатай ур чадварууд
Loan And Trust Service Operations Management Sales And Performance Analysis Process Control & Risk Management Training & Capacity Building Policy & Regulation Compliance
Давуу талтай ур чадваруул
Leadership & Team Management Effective Communication Problem-Solving & Decision-Making Customer Service Mindset Adaptability & Continuous Learning
Хэл
English - Professional Working Proficiency
Ажлын байрны дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг
  • Техникийн дэмжлэг үзүүлэх: Лавлах утас, имэйл, чатбот, сошиал медиа зэрэг сувгаар ирсэн техникийн асуулт, асуудлыг хүлээн авч шийдвэрлэх
  • Систем оношлогоо хийх: Техникийн алдаа, доголдлыг судалж анхан шатны шийдэл гаргах, том асуудлыг хөгжүүлэлтийн багт дамжуулах шийдэх хүртэл хянах
  • Хэрэглэгчийн зөвлөгөө: Систем, програмын хэрэглээний зааварчилгаа өгөх, шинэ хэрэглэгчидтэй танилцуулах дуудлага хийх
  • CRM удирдлага: Дуудлага бүрийн дараа товч тэмдэглэл үлдээх, харилцагчийн мэдээллийг CRM-д бүрэн бүртгэх
  • Борлуулалтын дэмжлэг: Одоо байгаа харилцагчдад нэмэлт үйлчилгээ санал болгох (Upsell, Cross-sell), сонирхсон байгууллагад анхан шатны мэдээлэл өгөх
  • Системийн хяналт: Өдөр тутмын ажиллагаанд хяналт тавих, шинэчлэлийн мэдээллийг харилцагчдад хүргэх
  • Тайлан анализ: Гомдол, санал хүсэлтийн анализ хийж удирдлагыг мэдээллээр хангах
  • Төлбөрийн бүртгэл: Шаардлагатай тохиолдолд төлбөр тооцоог системд бүртгэж хяналт тавих
Ажлын байранд тавигдах шаардлага
  • Техникийн чадвар:
  • IT суурь мэдлэг: Windows/Mac, вэб браузер, оффисын програм, интернет холболт
  • Google Workspace, Microsoft 365 платформууд дээр ажиллах чадвартай
  • ChatGPT болон AI хэрэгслүүдийг зорилготой ашиглах мэдлэгтэй
  • Өөрийн хувийн laptop-тай байх
  • Харилцааны чадвар:
  • Дуудлагын өнгө тод, зөв, эелдэг зөөлөн харилцааны соёлтой
  • Харилцааны өндөр соёл ур чадвартай, хүн хоорондын мэдрэмжтэй, тэвчээртэй
  • Бичгээр болон яриагаар ойлгомжтой, товч тод илэрхийлэх чадвартай
  • Ажлын арга барил:
  • Түргэн шуурхай, асуудал шийдвэрлэх чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай
  • Логик сэтгэлгээ, шийдэл боловсруулах чадвартай
  • Follow up хийж асуудлыг эхнээс дуустал нь хянах чадвартай
  • Хэлний шаардлага:
  • Англи хэлний дунд түвшний мэдлэг (техникийн баримт бичиг уншиж ойлгох)
  • Давуу тал:
  • Манай компанийн бүтээгдэхүүн (CRM, Call24, вэб сайт админ, чатбот) ашиглаж байсан туршлага
Ажлын байртай холбоотой нэмэлт мэдээлэл
Компанийн тухай:
ГРИЙН СОФТ ХХК нь технологиор дамжуулан бизнесийн үйл ажиллагааг хялбарчилж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор ажилладаг дотоодын компани. Бид вэб хөгжүүлэлт, CRM систем, утасны систем, контакт центрийн шийдэл, чатбот, домайн нэрийн бүртгэл бизнес мэйл дугаар зэрэг үйлчилгээг санал болгодог.

Ажлын онцлог:
Энгийн хэрэглэгчийн лавлах төв биш, байгууллагын дунд шатны менежер, захирлуудтай шууд харилцах болно
Технологийн мэдрэмжтэй, дүн шинжилгээ хийх чадвар шаардлагатай

Урамшуулал ба боломжууд:
Борлуулалтын гүйцэтгэлээс хамаарсан урамшуулал
Шинэ технологийн компанид өсөн дэвших боломж
Бизнесийн олон салбарын талаар мэдлэг хуримтлуулах
Дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой
Мэргэжлийн харилцааны чадвар хөгжүүлэх

Сургалт:
Цалинтай сургалтаар эхэлнэ
Эхний 5 хоног Улаанбаатар хотын төв оффист биечлэн сургалтад хамрагдах
Дараа нь Дархан хотоос алсын зайнаас ажиллах
Хаалтын хугацаа: 2025-10-31
Нэмэлт заавар: Онлайн анкетыг бүрэн бөглөнө үү.