Гүйцэтгэх үндсэн үүрэг:

* Харилцагчаас ирсэн техникийн асуудлыг судалж, шийдэл боловсруулах ба шийдвэрлэх хүртэл явцыг хянах
* Дуудлага бүрийн дараа товч тэмдэглэл үлдээх, тухайн хэрэглэгчийн мэдээллийг CRM-д бүрэн бүртгэх
* Шинэ хэрэглэгчидтэй танилцуулах дуудлага хийх, хэрэглэх зааварчилгаа өгөх
* Системийн хэвийн ажиллагаанд өдөр тутам хяналт тавих
* Системийн шинэчлэлийн талаарх мэдээллийг харилцагчдад хүргэх
* Гомдол, санал хүсэлтийн талаар тайлан анализ хийх
* Бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэлттэй холбоотой шаардлагатай мэдээ, мэдээллээр удирдлагыг хангах
* Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга сайжруулахад анхаарах, зүй зохистой харилцаа тогтоох
* Сонирхож холбогдсон байгууллагад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар анхан шатны мэдээлэл өгөх, цаашид холбогдох борлуулалтын ажилтанд шилжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
Дууны өнгө тод, зөв дуудлагатай, эелдэг зөөлөн харилцааны соёлтой
Харилцааны өндөр соёл ур чадвартай
Түргэн шуурхай, асуудал шийдвэрлэх чадвартай
Хүн хоорондын мэдрэмжтэй
Хүмүүсийн асуудалд анхаарал хандуулж, чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байх
Хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай
Google Workspace, Microsoft 365 application онлайн оффисын platform - ууд дээр ажиллах чадвартай
Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй хүссэн мэдээллээ уншаад ойлгох чадвартай
Бичгээр болон яриагаар ойлгомжтой, товч тод илэрхийлэх чадвартай
Дархан хотод оршин суудаг, гэрээсээ ажиллах боломжтой байх [өөрийн хувийн laptop]
ChatGPT болон түүнтэй төстэй AI хэрэгслүүдийг зорилготой ашиглах мэдлэгтэй байх
Ажлын байртай холбоотой нэмэлт мэдээлэл:
ГРИЙН СОФТ ХХК нь технологиор дамжуулан бизнесийн үйл ажиллагааг хялбарчилж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор ажилладаг дотоодын компани юм. Бид вэб хөгжүүлэлт (танилцуулга болон онлайн худалдаа), CRM систем, байгууллагын утасны систем, контакт центрийн шийдэл, чатбот, домайн нэрийн бүртгэл албан имэй зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог.

Тус ажлын байрны онцлог нь:
Энгийн хэрэглэгчийн лавлах төв биш бөгөөд манай системийг ашиглаж буй байгууллагуудын дунд шатны менежер, удирдах албан тушаалтнуудтай шууд харилцах шаардлагатай.
Иймээс технологийн мэдрэмжтэй, асуудлыг ойлгож дүн шинжилгээ хийх, шийдэл боловсруулах чадвартай байх нь чухал.


Та манай багт нэгдсэнээр:
* Бизнесийн олон салбарын үйл ажиллагааны талаар мэдлэг, туршлага хуримтлуулах
* Гэрээсээ, цаашлаад дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой
* Хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх явцдаа логик сэтгэлгээ, шийдэл боловсруулах чадвараа хөгжүүлэх
* Мэргэжлийн хэрэглэгчидтэй (менежер, захирал түвшний хүмүүс) харилцаж, албан харилцааны чадвараа сайжруулах
* Цалинтай сургалтаар эхэлнэ


Эхлэх цалин 1,800,000₮. Ажилласан хугацаа, мэргэжлийн ур чадвар, нэмэлт үүрэг хариуцлагаас хамаарч шатлан нэмэгдэх боломжтой.

Манай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өмнө нь ашиглаж байсан, эсвэл танилцсан бол энэ нь давуу тал болно.
Тайлбар:
Үүнд дуудлагын төвийн систем, CRM, вэб сайт, чатбот домайн нэр бизнес мэйл зэрэг хамаарна.

Ажлын эхний 5 хоногт Улаанбаатар хотод төв оффист биечлэн сууж сургалтад хамрагдах шаардлагатай. Үүний дараагаар алсын зайнаас (Дархан хотоос) ажиллах хэлбэрт шилжинэ.
Анкет авах сүүлийн хугацаа: 2025-04-30